Өмнөд Солонгосын “Asiana Airlines” компанийн онгоц өчигдөр орой /IV.14/ Японд газардах үедээ буух зурвасаас хэтэрч осол гаргаснаас 23 зорчигч хөнгөн гэмтжээ. “Asiana Airlines” компанийн 162-р нислэг Хирошима хотын нисэх онгоцны буудалд газардах үедээ гулгаж буух зурвасаас хэтэрсэн байна. Ослын улмаас нисэх буудлыг 8.20 цагаас хойш хаах арга хэмжээ авчээ. Өмнөд Солонгосын Инчон хотоос хөөрсөн онгоцонд 81 зорчигч, нисэх багийнхны хамтаар зорчиж явсан аж.
Өмнө нь 2013 оны долдугаар сард “Asiana Airlines” компанийн 214-р нислэг АНУ-ын Сан-Франциско хотын нисэх буудалд осолдсоноос Хятадын гурван зорчигч амь үрэгдэж, 180 гаруй хүн гэмтэж байсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times