Мексикийн Гвадалахара хотын гудамж талбай өчигдөр өглөө “Халиско-Шинэ үе” нэртэй хар тамхины мафийн иргэдээсээ хүлцэл өчсөн зурагт хуудсаар дүүрсэн байжээ. Тэдгээрийг цагдаа нар шуурхай хураасан ч олон иргэн уншиж амжсан гэнэ. “Proceso” сонинд тэрхүү зурагт хуудсанд “Халиско-Шинэ үе” бүлэглэл иргэддээ хүндэтгэлтэйгээр хандан асуудал бидэнд биш гэдгийг мэдэгдэхийн сацуу та бүхний амьдралд аюул учруулсандаа хүлцэл өчиж байна. Энд тэмдэглэхэд бид та бүхэн болон бизнес эрхлэгчдийг “Лос-Сегас”, “Тамплиэрийн одонгийн цэргүүд” бүлэглэлийн хүн хулгайлагч “харх”-нууд болон авлигач албан хаагчдаас хамгаалсаар байх болно” гэж бичсэн байсныг эшлэжээ.
Үүнээс хоёр долоо хоногийн өмнө тус бүлэглэлийнхэн Гвадалахара хотын гудамжинд цагдаа нартай буудалцан 15-ынх нь аминд хүрсэн аж. Гэхдээ ойр хавьд байсан энгийн иргэд үүнд өртөөгүй гэнэ. Мексикт сүүлийн жилүүдэд ийм олон цагдаа амь үрэгдсэн халдлага болж байгаагүй юм байна.
Т.АНУ