МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд саатаарай

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд саатаарай

Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн арга хэмжээ эдгээр өдрүүдэд болж байна. Ойд зориулж өнгөрөгч долоо хоногт “МҮБХ 25 жилд” эрдэм шинжилгээний бага хурал, цуврал барилдаанууд болсон.

Харин МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, МССХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, bukh.mn сайтыг үүсгэн байгуулагч Чулуунбаатарын Ганбат гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монгол бөхийн өргөөнд дэлгэжээ. Улсын баяр наадам, томоохон барилдааны торгон агшинг харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэгдэх юм.

Ч.Ганбат нь Монголын гэрэл зурагчдаас анх удаа олимпийн наадмыг сурвалжилсан бөгөөд "Лондон-2015"-оос ирснийхээ дараахан "Үл мартагдах агшин, өнгөрсөн жилийн өвлийн олимпийн дараа "Сочи-2014", "Инчён-2014"-ийн дараа "Азийн наадмын шилдэг 100 агшин" үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тэрээр жүдо бөхийн ДАШТ, Азийн наадам, Зүүн Азийн тоглолт гээд олон уралдааныг сурвалжилснаас гадна дотоодод болж буй томоохон тэмцээн уралдааны зургийг дуран авиадаа буулгасан. Үндэсний бөхийн барилдаануудыг гэрэл зурагт мөнхөлж, "Монгол бөх Геннист" гэрэл зургийн цомгийг олны хүртээл болгосон тэрээр Монголын спортын сэтгүүлчийн холбооны 2014 оны шилдэг сэтгүүлч юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж