Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа Даржингийн ам гэдэг газар ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагыг өгснөөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 29 албан хаагч, 4 автомашинтай, нутгийн 12 иргэн, 3 техниктэйгээр шуурхай ажиллаж 900 га орчим талбай шатаж байсныг 23:40 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Хэнтий аймгийн Баян овоо сумаас 30 км Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймэр гарсан байна.
Түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай хээрийн түймрийн голомтод унтраахаар ажиллаж байна.
Т.АНУ