АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын удирдагч Рауль Кастро нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Панам хотноо болсон Америкийн чуулга уулзалтын үеэр уулзалдаж, хэд хэдэн асуудлын талаар ярилцсан билээ.
Уулзалтын үеэр хоёр орны удирдагч их найрсаг харилцаатай байсан тухай зарим эх сурвалжууд тэмдэглээд байгаа юм. Тэгвэл тус уулзалтын үр дүн гарч, АНУ “терроризмыг дэмжигч орон”-ы жагсаалтаас Кубыг хасахаар болсон байна. Энэ тухай цагаан ордоноос мэдээлсэн аж.
Б.Обамагийн Засгийн газар өнгөрсөн жил Кубатай хүйтэн дайнаас хойш тасалдаад байсан харилцаагаа сэргээх хэлэлцээрийг эхлүүлж, энэ хүрээнд дээрх жагсаалтаас Кубыг хасах талаар судалж байжээ. АНУ 1982 онд “терроризмыг дэмжигч орон”-ы жагсаалтад багтааж байсан аж.
Т.АНУ