Ким Жон Уны гэргий олны өмнө ил гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны гэргий олны өмнө ил гарлаа

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны гэргий Ри Сол Жу энэ оны хувьд анх удаагаа олны өмнө ил гарлаа. Энэ тухай KCNA агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.

Тэргүүн хатагтай Ри Сол Жу нөхрийнхөө өвөг эцэг болох Ким Ил Суны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Пхеньяны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхсон бөгөөд энэ нь 2015 он гарсаар тэргүүн хатагтайн олны өмнө гарсан анхны тохиолдол болов.

Телевизээр гарсан бичлэгт тэрбээр нөхрийнхөө хажууд сууж, алгаа ташин инээмсэглэн сууж буй нь дүрслэгджээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж