Сельфичин Оосүнаараши

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Сельфичин Оосүнаараши

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гадаадын бөхчүүд ноёрхож байгаа. Тэр дундаа өдгөө Монголын гурван аварга барилдаж байгаа бол дараагийн аваргууд ч манай бөхчүүдээс төрөх магадлалтайг мэргэжилтнүүд бичиж байна. Тэгвэл өдгөө Эстони, Болгар, Гүрж, Египетийн бөхчүүд ч дээд зиндаанд хүч түрэн орж ирлээ. Тэдэн дунд Африкийн анхны сүмоч болсон Египетийн Оосүнаараши гэх 23 настай бөх сүмо сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд маэгаширагийн 11-ээс барилдсан тэрээр 8 давааг авч тавин хувийн амжилтаа үзүүлсэн юм. Лалын шашинтай бөхийн хувьд мацаг барих Рамадан сар нь эхлэх үед нар жаргахыг хүлээж, хоол идэлгүй ус ууж барилдаахдаа 70, 71 дэх аварга болох Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарыг давж, шуугиан тарих үедээ монголчуудын эчнээ танил болсон билээ.

Харин сүмочид дундаасаа сошиал ертөнцөд идэвхтэй Оосүнаараши хөгжилтэй агшнаараа олныг баясгаж явдаг. Бэлтгэл сургуулилт, үзүүлэх тоглолтын үеэр ч энэхүү зангаа хаяж чаддаггүй түүний сонирхолтой фото агшнаас хүргэж байна. Өдгөө сүмогийн барилдааныг үзэх үзэгчдийн тоо өсөх болсон нь идэвхтэй жиргээ, фэйсбүүкийн зурагтай холбон талбарладаг.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж