сүйдсэн гудамж талбай, энд тэндгүй нурсан байшингууд гэх мэт жигтэй дүр
зургууд телевизүүдийн камерын дуранд өртсөн нь цацагдаж эхэллээ. АНУ-ын
Алабама мужийн Таскалүүса хотод өнгөрсөн сард болсон хар шуурганы үеэр
41 хүн амиа алдаж, 7000 гаруй барилга, орон сууц эвдэрч сүйджээ. Орон
нутгийн бизнесийн 10 хувь нь сүйдсэн гэх тооцоог шинжээчид гаргасан
байна. Гэхдээ энэ бол зөвхөн ганцхан хотод учирсан хохирол. Алабама
мужийн хэмжээнд гэхэд л 283 хүний амь эрсэджээ. Алабамагаас гадна
Миссури мужид амиа алдсан хүмүүсийн тоо 146-д хүрчээ.
Өнгөрсөн саруудад болсон хар шуурганы үеэр ойролцоогоор 500 орчим хүн
нас барж, даатгалын компаниуд эвдэрч сүйдсэн барилга, байгууламжийн
нөхөн төлбөрт урьд байгаагүй их төлбөр төлөхөөр болсон юм. Энэ бүхэн нь
АНУ-ын түүхэнд 1953 оноос хойш учирч байгаагүй томоохон хохирол
авчирчээ. “Insurance Information Institute”-ын шинжээч Майкл Бэрригийн
гаргасан тооцоогоор зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хар
шуурганаас болж зургаан тэрбум ам.долларын хохирол гарсан байна. АНУ-д
бүтэн жилийн турш хар салхины улмаас нийт 9.5 тэрбум ам.долларын гарз 60
гаруй хувийг зөвхөн өнгөрсөн сар гаруй хугацаанд болсон байгалийн
гамшиг авчирсан аж. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын эхээр АНУ-ын хоёр ч
мужид хүчтэй хар салхи хөдөлж, маш их хохирол дагуулсан билээ. Европын
орнуудаар зургаан өдрийн айлчлал хийснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама яаралтай нутаг буцаж хүнд байдалд орсон хотуудад очиж,
нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Гэхдээ энэ бүхэн нь тус улсын
макро эдийн засагт тийм ч их нөлөөлөхгүй гэдгийг шинжээчид нотолж байна.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний
өсөлтийг 0.01 орчим хувиар бууруулна гэх урьдчилсан тооцоог ч гаргажээ.
Эдийн засагчдын үзэж буйгаар хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засаг 2.5-3
хувиар өснө. Байгалийн гамшигт үзэгдлүүд болсны дараа ч тэд энэ
таамаглалаа өөрчлөөгүй юм. Гэхдээ энэ удаагийн хар шуурганы үеэр амь
үрэгдсэн хүмүүсийн тоо урьд байгаагүй их хэмжээнд хүрснийг онцлох
хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Америкийн өмнөд эргийн Алабама тэргүүтэй долоон
мужид болсон хар шуурганы нийт хохирол өнгөрсөн сарын 24-ний байдлаар
найман тэрбум ам_долларт хүрчээ. Энэ нь магадгүй, жил тутамд 15 их наяд
ам.долларын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг АНУ-ын хэмжээнд
харьцангуй бага үзүүлэлт байж болох ч сэргээн босголтын ажилд зориулж,
тус улсын Засгийн газар нэлээд хөрөнгө хаях нь зайлшгүй юм. Гэхдээ
шуурганд өртсөн хотуудыг сэргээн босгох ажил нь өөрөө бүтээн
байгуулалтыг эхлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын байр шинээр бий болгох
гэж толгойгоо гашилгаж буй АНУ-ын эрх баригчдын хувьд бас нэг боломж
юм. Эдийн засгийн үзүүлэлтийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг.
Хариан дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн улс хэр их бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байгаагаагаар тооцогддог болохоос үл хөдлөх хөрөнгө, барилга,
байшингийн тооноос хамаардаггүй билээ. Тиймээс хотууд эвдэрч сүйдлээ
гэхэд түүнийг сэргээн босгохоор ажиллах нь өөрөө бараа, бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс эдийн засагчид энэ оны хоёрдугаар
улирал дахь АНУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа тухай огт
мэдээлээгүй байна. Ямартай ч Миссисипи мужид л гэхэд газар тариалангийн
салбарт 1.5 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Шинжээчдийн санааг
хамгийн их зовоож байгаа нэг зүйл бол Шинэ Орлеан дахь газрын тос
цэвэрлэх хэд хэдэн байгууламжид гэмтэл учирсан явдал. Үүнээс болж энэ
төрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нь тасалдаж газрын тосны үнийг хөөргөж
магадгүй аж.
Одоогийн байдлаар гамшгаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн
тогтоогоогүй байна. Гэхдээ сураггүй алга болсон хүмүүсийн тоо өдөр ирэх
бүр нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн сарын 25-нд Миссури мужид болсон хар
шуурга Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй нь гэдгээрээ нэлээд анхаарал
татаж байгаа. Тийм ч учраас Б.Обама Европ дахь айлчлалаа дөнгөж
дуусгасны дараа улсынхаа өмнөд мужуудад очиж, нөхцөл байдалтай газар
дээр нь танилцах гэж яарсан билээ.