Цагдаа нар ихэмсэг зангаа гээнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Цагдаа нар ихэмсэг зангаа гээнэ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” нэртэй номыг хэвлэн гаргажээ. Энэхүү бүтээлд цагдаагийн байгууллага, уг байгууллагад ажиллаж буй албан хаагчдын тухай энэ цаг үеийн бичгийн мэргэд, уран үгийн үлдээсэн мэргэн үгсийг багтаасан байна. Хамба С.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, яруу найрагч Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн нарын алдартнууд цагдаа нарт урам хайрлахуйц сайхан үг хэлснийг нэгтгэн ном бүтээжээ.

Номын эхэнд МУСГЗ, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав онцлохдоо “Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг цагдаа нар төмөр зүрхтэн биш, хүйтэн төмрөөр үргэлж гараа хайруулж явах заяатай бишээ. Өөрийгөө мартаж, өрөөлийг аврахаар тангараг өргөсөн эгэл аавын хүү, энхрийн ээжийн охид. Төр хатуудаа зарж байгаа юм бол халуун хайраа үргэлж илгээж байх учиртай…Төрийн гүн мэдрэмж, төрийн ухаан гэж бий. Төрийн мэдрэхүйд хилчин, цагдаа хоёр хамгийн түрүүнд өртөх ёстой гэж би боддог” хэмээн бичжээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж