“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар хоригдож байна. Тэрбээр батлан даалтад гарч, хэргээ шалгуулахыг хүсч буй тухайгаа олон удаа албан ёсоор илэрхийлжээ. Шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа хүсэлт илгээсэн боловч тусыг эс олж татгалзсан хариу авсан учир өлсгөлөн зарлахаар шийджээ. Гэвч хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс түүний биед шинжилгээ хийж, эрүүл мэндийн байдал нь өлсгөлөн зарлах боломжгүй гэдгийг тогтоож, өлсгөлөн зарлахыг хориглосон байна. Тиймээс түр зууртаа өлсгөлөн зарлахаа хойшлуулсан ч батлан даалтад гарах хүсэлт нь хэвээр байгааг ойрын эх сурвалж нь онцолж байна.
Д.ЦЭЦ