Түлш дамлан худалдаалах болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Түлш дамлан худалдаалах болжээ

Дизель түлшний хомсдолыг далимдуулан зарим хүмүүс түлш өндөр үнээр дамлан худалдаалах болжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд өндөр үнээр түлш борлуулж байсан хүнийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Тус дүүргийн XI хорооны иргэн 25 настай П гэгч эмэгтэй “Монос” компанийн уулзварт машинтай зогсон түлш зарж байсан бөгөөд түүний унаж явсан “Mighty” маркийн автомашинд нь  нэг тонн гаруй дизель түлш байжээ. Тэрбээр цагдаагийн ажилтанд өгсөн тайлбартаа “Түлш ховордох тухай мэдээ сонсоод ШТС-уудаас 20-40 литрээр нь худалдаж авсаар нэг тонн гаруйг цуглуулсан. Түүнийгээ л худалдаж байна” гэж мэдүүлсэн байна.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж