Ким Кардашиан охиноо Йерусалимд адислуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан охиноо Йерусалимд адислуулжээ

Америкийн реалити од Ким Кардашиан, рэппэр Канье Уэст нар охиныхоо адислал хүртэх ёслолыг Христийн шашны ариун газар Йерусалим хотноо хийжээ. Тэд Йерусалимын Армений сүмд Норт Уэст охиныхоо паптист /адислах/ ёслолыг хийсэн байна.

Үүний тулд Ким Кардашиан, Канье Уэст нар өнгөрсөн амралтын өдрөөр Израйлийг зорьсон аж. Норт Уэст охин өдгөө 1 нас 9 сартай юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж