Японы алдарт Sharp компани ухаалаг утсанд зориулсан 4К дэлгэц танилцууллаа. 5,5 инчийн өргөнтэй дэлгэцийн нягтрал нь 3840* 2160 пикселээр хэмжигдэх аж.
Хэрвээ утасны дэлгэц ийм өндөр нягтралтай болбол үүнийгээ дагаад таны утасны цэнэгийг удаан хадгалах өндөр хүчин чадалтай чип хэрэг болох юм.
Ямартай ч 4К дэлгэцтэй ухаалаг утас танилцуулагдахад гайхах зүйлгүй боллоо.
Т.БИЛГҮҮН