Капитал банк нялх үрсэд хадгаламж нээв

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Капитал банк нялх үрсэд хадгаламж нээв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярт сайхан өдөр Капитал банкны хамт олон Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар шинээр төрсөн нялх үрсэд Ирээдүйн мөнгөн хуримтлалынх нь эхлэл болгон өөрийн банкны брэнд бүтээгдэхүүн болох хүүхдийн Унагалдай хадгаламжийн дэвтэр нээх эрхийн бичиг гардууллаа. Өнгөрөгч онд Капитал банк нь Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар өргөмжлөгдсөн. Мөн Монголын сурагчдын холбоотой хамтарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг нийгмийн сайн сайхны тусын тулд ирээдүйн хүүхэд залуучуудад зориулж, олон ажил зохион байгуулж байсан. Харин өнөөдөр Капитал банк энэхүү 3-р амаржих газарт мэндэлсэн 20 шахам хүүхдүүдэд хадгаламжийн дэвтэр нээж, ижий нарт нь гардууллаа. Капитал банкны хамт олон Монголын бүх хүүхдүүдийг мөнгөн хуримтлалтай болгох бүтээлч аяныг цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж