Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмүүдийг багтаасан “MOVIE SWING” тоглолт ганцхан удаа Улсын филармонийн тайзнаа эгшиглэх гэж байна. Тоглолт ирэх пүрэв гаригт буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19.00 цагт тоглогдох юм.
Оскарын шагналт “James Bond 007” киноны Skyfall, “Breakfast at Tiffany’s” киноны Moon river, “The Wizard of OZ” киноны Over the Rainbow, “Rocky” киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible зэрэг олон сайхан дуу хөгжмүүд багтжээ.
Тоглолтод Дэлхийн алдарт Chicago мюзикл киноны хэсэг “All that Jazz” нь монголд хоёр дахь удаагаа тайзнаа дуулагдах гэж байгаагаараа онцлогтой байна.
Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол чуулга, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-од, дуучин Л.Насанбуян, П.Өнөржаргал, С.Баттулга, Н.Наранбаатар, Ц.Хулан, Т.Амина нар оролцож, киноны дуунуудыг тайзнаа амьдруулна.
Б.БИЛГЭЭ