Эмч нар суултаа хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Эмч нар суултаа хойшлуулжээ

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр суулт хийх тухайгаа мэдэгдэж байсан ч маргааш болтол хойшлуулжээ. Тэд тус хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын Ажлын хэсгийн дарга гишүүн Д.Очирбатад өнгөрсөн сарын 27-нд хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг хүлээн суулт хийх товоо ийнхүү хойшлуулсан байна. Одоогийн байдлаар суултаа хаана хийхээ төлөвлөөгүй байгаа ч орон нутаг болон төвийн томоохон эмнэлгийн эмч, ажилтнууд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. Тэд суултаар шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгчийг хэсэгчилсэн хориг тавихыг хүсч, хууль тогтоогчдыг эргэн харж, өөрчилж өгөхийг шаардана гэсэн юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг өнгөрсөн сарын 5-ны нэгдсэн чуулганаар баталсан бөгөөд хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа юм.

Б.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж