НБА-гийн талбайн өнөөдөр есөн тоглолт боллоо. "Сан Антони Спөрс" талбай дээрээ "Финикс Санс" багтай тоглолоо.
Тоглолтын эхний үе хоёр онооны зөрүүгээр хожиж байсан Спөрс хоёр болон гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 65-76 харьцаагаар илүүрхэжээ. Сүүлийн үед Спөрс тэргүүллээ алдалгүй тоглосоор 91-107 харьцаагаар ялалт байгууллаа. Тус баг нь 11 дараалсан хожил байгуулсан бөгөөд мөн ЛА Клипперс болон Портлэнд Трэйл Блэйзэрс багуудыг гүйцэж өрнөд бүсийн 2-рт бичигдэж эхэлжээ. Тус багийн лидер Тим Данкан өнөөдөр 22 оноог авснаар өөрийн замналынхаа 25955 дахь оноог авч НБА-гийн бүх цаг үеийг оноо авалтаараа 14-рт эрэмбэлэгдэж байсан Кэвин Гарнетыг гүйцэж орж иржээ.
Тус тоглолтод Тим Данкан 22 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Эрик Бледсо 20 оноо, 10 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Бусад тоглолтууд
Бруклин Нетс 73-96 Милоуки Багс
Клевлэнд Кавалерс 78-117 Бостон Селтикс
Шарлот Хорнетс 77-116 Детройт Пистонс
Сакермэнто Кингс 111-122 Дэнвер Наггетс
Оклахома Сити Тандер 104-116 Индиана Пэйсэрс
Атланта Хаукс 99-108 Вашингтон Уйзардс
Нью-Орлэйн Паликанс 114-121 Хьюстон Рокетс
Финикс Санс 91-107 Сан Антони Спөрс
Даллас Мавирекс 120-106 Лос Анжелес Лейкерс