Дани Алвес: Би “Барселона”-д аз жаргалтай байна

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Дани Алвес: Би “Барселона”-д аз жаргалтай байна

Энэ улирлын төгсгөлд чөлөөт агент болох ёстой “Барселона” клубын жигүүрийн хамгаалагч Дани Алвес өөр баг руу явахаар болсон талаарх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Тэрбээр “Би “Барселона”-д аз жаргалтай байгаа юм чинь өөр клубтэй гэрээ байгуулж яах юм бэ.  Бид талархах зүйлдээ талархаж чаддаг байх ёстой.  “Барселона” клуб миний амьдралыг өөрчилж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд минь тусалсан.  Тиймээс л би хүсэл эрмэлзлээр дүүрэн гэрээгээ дуустал багийнхаа төлөө тоглож байгаа юм.

Багийн удирдлагуудын байр байдлыг харахад,  надад өөр баг хайх сонголт гарч ирж ч магадгүй.  Гэхдээ одоохондоо  надад санал тавьсан баг гарч ирээгүй байна.  Би одоо ч энэ багийн тоглогч юм чинь улирлын төгсгөл хүртэл “Барса”-д зүтгэх болно. Харин эцсийн шийдвэр яаж гарахыг улирлын төгсгөлд харах байх” хэмээн ярьжээ. 

Уг нь Дани Алвес “Барса”-тай гэрээгээ сунгахаар ярьж байсан. Гэвч одоогоор яг шийдэгдчихээгүй байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж