Тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд ороогүй, “2011” наалтаа аваагүй автомашиныг энэ сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон билээ. Гэхдээ жолоочид хоцорсон гээд санаа зовох зүйлгүй, учир нь дүүрэг бүрт байрлаж буй Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Тиймээс жолооч, автомашин эзэмшигчид харьяа дүүргийнхээ албадад очиж, тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулж, татвараа төлж болох юм. Хэрэв автомашины тань оношилгоонд орох хугацаа болоогүй бол заавал Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албанд очилгүйгээр дүүргийнхээ татварын алба эсвэл хороондоо очиж, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татвараа төлснөөр наалтаа авч болох гэнэ. Тэгснээр замын хөдөлгөөнд саадгүй оролцох юм.
Б.УНДРАХ