Цагдаа нар иштэй чихрээр дайлав

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Цагдаа нар иштэй чихрээр дайлав

Гэхдээ тамхичдыг. Тавдугаар сарын 31-ний тамхины эсрэг өдрийг Москва хот иштэй чихэртэй тэмдэглэжээ. Галт тэрэгний буудлуудаар тус бүр гурван цагдаагаас бүрдсэн багууд ажилласан байна. Нэг нь хурааж авсан тамхийг унтрааж хийх устай хувин, нөгөө нь хайрцагтай иштэй чихэр, гурав дахь нь тамхины хор хөнөөлийн тухай бичсэн хуудас барьж явсан гэнэ. Чихрээр дайлах цагдааг харан гайхсан хүмүүс тэр дороо л устай хувин руу тамхиа шидэж байжээ.

Хойд хөрш тамхидалт хамгийн өндөр хувьтай байдаг орнуудын нэг. Ялангуяа сүүдлийн жилүүдэд эмэгтэйчүүд тамхинд тун эрчимтэй орж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Тиймээс сүүлийн үед тус улсад тамхины эсрэг сурталчилгаа идэвхжиж байгаа. Гэвч олон нийтийн газарт тамхи чөлөөтэй татдаг хэвээрээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж