ИУ-ын холбоотнууд Синайд халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

ИУ-ын холбоотнууд Синайд халдлага үйлджээ

 

“Исламын улс” бүлэглэлтэй холбогдсон зэвсэгт этгээдүүд Египетийн Синайн хойг дахь цагдаагийн газар болон цэргийн цуваанд халджээ. Синайн Эль-Ариш хотын цагдаагийн газрын гадна болсон дэлбэрэлтэнд найман хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртсэн аж. Түүнчлэн хойд хэсгийн Шейх Зувейд хотноо цэргийн цуваа руу гал нээснээс зураан цэрэг амь үрэгдэж, хоёр нь шархатсан байна. “Исламын улс”-тай холбогдсон зэвсэгт бүлэглэл дээрх халдлагуудаар Мурсийн дэмжигчдийг хомроглон баривчилсан хүчнийхнээс өшөөгөө авсан хэмээжээ. Синайн хойгийн хойд хэсэгт өнгөрсөн аравдугаар сараас хойш онц байдал зарлан, шөнийн эргүүлийг ажилуулж буй юм.

 

Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийг 2011 онд суудлаас буулгаснаас хойш Синайн хойгт эмх журамгүй байдал газар авсны дээр Мухаммед Мурсийг дэмжигчдын бослого тэмцэл ихээр гарах болжээ. Хосни Мубаракийн дараа анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийг 2013 онд Египетийн арми төрийн эрхээс зайлуулсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж