Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд зэвсэглэсэн этгээд халдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд гарсан юм. Тодруулбал, 30 орчим настай сэжигтэн этгээд баг өмсч, галт зэвсэг ашиглан банкнаас 20 сая төгрөг дээрэмдсэн ба банкнаас зугтааж гарахдаа дээрэмдсэн мөнгөө унагаасан байдаг.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Хараахан олоогүй байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ