Аи Вэйвэй Эзэн хааны академийн гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Аи Вэйвэй Эзэн хааны академийн гишүүн боллоо

Хятадын зураач Аи Вэйвэйг Британийн Эзэн хааны академи өөрийн хүндэт гишүүнээр өргөмжиллөө. Академийн байнгын 80 гишүүн жил бүр хилийн чанадаас хоёр уран бүтээлчийг хүндэт гишүүнээр санал өгөн сонгодог юм байна. Аи Вэйвэйг энэ цаг үеийн урлагийн ертөнц дэх хамгийн авьяаслаг, нөлөө бүхий уран бүтээлч хэмээн тодорхойлжээ.


54 настай зураачийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 03-нд өмнөд хөршийн эрх баригчид баривчилсан бөгөөд өнөө хүртэл суллаагүй байна. Бээжингийн Олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргасан тэрбээр Европт, тэр дундаа Их Британид ихээхэн нэр хүндтэй. Түүнийг ХБНГУ-ын их сургуульд багшлахыг урьж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж