Нарагийн ээлжит зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Нарагийн ээлжит зөвлөгөө

Дуучин Нара өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд нүүр будалт, гоо сайхны зөвлөгөөг өгдөг болсон билээ. Түүний бичлэгүүдийг маш их хүн үздэг ба хамгийн сүүлд хийсэн “Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа хэрхэн гүн цэвэрлэх” тухай бичлэгийг л гэхэд 100 мянга гаруй хүн үзсэн байна.

Тэрээр энэ удаад "V" хэлбэрийн нүүрийг өндөр үнэтэй бас эрсдэл бүхий пластик хагалгаагаар биш дасгалын нөлөөгөөр бий болгох боломжтойг танилцуулж, энэхүү дасгалаа өөрөө хийж үзүүлжээ.

Энэхүү дасгал нь зөвхөн нүүрний хэлбэр засаад зогсохгүй, давхар эрүү арилгах, хүзүүний үрчлээнээс сэргийлэх зэрэг олон давуу талтай аж.

Ингээд дуучин бүсгүйн шинэ зөвлөгөөг хүргэе.

Т.АНУ


 

 

Заа ээлжит бичлэгээ охид бүсгүйчүүддээ бас нэн чухал хэрэгтэй байж болох мөн тэр бүр хүмүүс сайн мэдээд байдаггүй нэгэн дасгалыг хийхээр шийдлээ. "V" хэлбэрийн нүүрийг өндөр үнэтэй бас эрсдэл бүхий пластик хагалгаагаар биш дасгалын нөлөөгөөр бий болгох боломжтой юмаа.Энэ дасгалыг зөв хийж байгаа хүнд хүзүү болон нуруунд маш чанга ачаалал мэдрэгдэх ёстой юм шүү!!!Мэдээж давхар эрүү бас хүзүүний үрчлээ бас маш сайн арилдаг учраас зөвхөн "V" мөрөөдөл төдийгүй бусад гоо сайхныг танд авчирна гэж найдаж байна

Posted by Nara Munkhtur on Saturday, April 11, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж