Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхитай, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод Монголын талаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn