НАМЗХ-ны долдугаар Бага хурал хийж байна. Энэ хурлаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх аж. Нэгдүгээрт, Их хурлаа хэзээ хуралдуулах вэ гэдэг шийдвэрийг хэлэлцэж, гаргах юм байна. Мөн сүүлийн үед маргаан үсүсгээд байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч хэн бэ гэдэг асуудлыг шийдэх аж. Түүнчлэн НАМЗХ-ны босгыг 35-аар үлдээхээ 40 нас болгож нэмэх үү гэдгийг шийдэх талаар эх сурвалж мэдээллээ. Энэ хурлаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн жилүүдийн ажлаа тайлагнажээ.
О.САР