Волейболын эмэгтэйчүүдийн ААШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Волейболын эмэгтэйчүүдийн ААШТ-д оролцоно

Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөхөөс манай шигшээ баг “В” хэсэгт Япон, Вьетнам, Тажикистаны багтай багтжээ.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг. 16 тамирчин бэлтгэлд гарсан бөгөөд дийлэнх нь "Энагурэ" багийнх аж.

Манай эмэгтэй шигшээ баг 2013 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-д XIV байрт орсон бөгөөд Шри-Ланк, Мьянмар улсууд сүүлийн байруудад оржээ. Уг тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч орон түрүүлсэн бол Япон, БНСУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

2015 оны Азийн АШТ-ий эхний хоёр байрт шалгарсан баг 2016 оны “Рио де Жанейро” зуны олимпийн наадамд оролцох эрхийг хүртэх юм.

Дашрамд, эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 10-15-нд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж