Баянхонгор аймгийн хэмжээнд энэ оны гуравдугаар сарын 17-ноос арвандугаар сарын 30-ны хооронд төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд "Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл хооллолтыг дэмжье” аяныг зарлалаа.
Аяны хүрээнд гучин байгууллагын дунд эрүүл мэндийн ажилтан бэлтгэх гурав хоногийн сургалт зохион байгуулав. Сургалтад эрүүл зан үйл-21, Эрүүл хоололт, Хүнсний аюулгүй байдал, Хөдөлгөөн эрүүл мэнд, Бие бялдрын түвшин тогтоох сорил авах аргачлал, Биеийн жингийн индекс тогтоох, ажлын байрны дасгал, “Зүрхээ хайрлая” хөдөлгөөнт гимнастик заах, Артерийн даралт хэмжих арга зүй, Ажлын байрны эрүүл мэнд, Стресс тайлах арга зэрэг сэдвүүдээр хичээлүүд заагдсан. Байгууллага бүрд ажлын байранд эрүүл мэндийн өрөө болон цэг ажиллуулах түүнийг удирдан чиглүүлэх эрүүл мэндийн ажилтан бэлтгэн мэргэжил арга зүйгээр хангаж, онол дадлага хосолсон үр дүнтэй ажил болж байна.
Сургалтад хамарсан ажилтан албан хаагч нарт Эрүүл мэндийн ажилтан гэсэн гэрчилгээ олголоо. Эрүүл мэндийн газрын зүгээс сургалтад хамрагдсан хүмүүст удаа дараагийн чадавхжуулах сургалтыг явуулж тогтмолжуулах юм.
Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn