Хойд Солонгосын хоёрдугаар хүнийг томилов

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хоёрдугаар хүнийг томилов

 

Хойд Солонгосын лидер Ким Че Ун дахин улс төрийн томоохон сэлгээ, томилгоо хийлээ. Тэрээр энэ удаа Хван Бен Сог армийн улс төрийн удирдлагын ерөнхий даргаар томилжээ. Энэ нь хаалттай, коммунист улсын дээд лидерийн дараа орох хоёр дахь том албан тушаал юм. Лидер Ким Чен Ун ойрын хүрээлэл дотроо ийнхүү нэг бус удаа өөрчлөлт, сэлгээ хийж байна. Тэрээр дээрх албан тушаалд хэнийг томилохоо жил гаруйн хугацаанд шийдэж чадаагүй байсан юм. Хван Бен Сог Солонгосын ардын армийн улс төрийн удирдлагын ерөнхий даргаар томилсноор Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Цой Рен Хэ нэг байр ухарч гуравдугаар чухал хүн болжээ.

 

Эдгээр хоёр өндөр албан тушаалтны байрыг хоёр дахь удаагаа сольж буй нь энэ юм. Пхеньяны лидерийн шийдвэр хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй байна. Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийг баривчлан төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган цаазалснаас хойш хэнд ч итгэхээ больж, байнгын шахуу халаа, сэлгээ хийх болсон юм. Өмнөх удирдагч Ким Чен Ирийн эгчтэй ханилж байсан Чан Сон Тэк нь Хойд Солонгосын хоёрдугаар хүн байсан билээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж