Ээж, ааваа Германаар аялуулаарай

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ээж, ааваа Германаар аялуулаарай


Ээж, ааваа Германаар аялуулаарай

“TUVD” агентлаг нь ХБНГУ-д бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд аялал жуулчлал, сургалт, хөрөнгө оруулагч компаниудын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэн 4 дэх жилдээ ажиллаж байна. Манай компани ХБНГУ-д зохион байгуулагдаж буй дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах болон төрөл бүрийн мэргэжлээр богино хэмжээний сургалтуудыг холбогдох байгууллагуудын тусламжтайгаар зохион байгуулдаг билээ

“ТUVD” агентлагийн 2011 оны II, III улиралд зохион байгуулагдаж байгаа аялалын нэг хэсэг болох “Ахмадуудын аялал”- ын хөтөлбөрийг танд санал болгож байна.

Та бүхэн хайртай ээж, аав болон бэлэг барихаар зэхэж буй өндөр настангууддаа ХБНГУ-ын нийслэл Берлин, Дресден, Ваймар, Мюнхэн хотын түүх дурсгалт газруудаар 7 хоног аялаж алжаалаа тайлах аялалыг бэлэг болгон бариарай.

Манай агентлагийн зохион байгуулж буй энэ удаагийн аялалын маршрут нь 65-аас дээш настангуудын онцлогт тохируулан бэлтгэгдсэн учраас аялалын хугацаанд ядрах, хоол цай холдох болоод явган явах зайны хэмжээ зэргийг нарийн тохируулан бэлтгэсэн болно.

Герман дахь хаяг: Tuvd Reise & Sprachendienst Pankowerstr.9, 13156 Berlin, Germany  Tel: +49(0)177-2412203, boldgerel@tuvd.com 
              
Монгол дахь хаяг:
Хан- Уул дүүрэг, 11-р хороо, Удирдлагын академийн 3-р байр, Мянганы сорилтын сангийн доор байрлах “ТUVD” агентлаг, otgondelger@gmail.com

Холбогдох утас: 0049-177-2412203, 99096487, 99039467


ГЕРМАН ОРНООР

өндөр настанд зориулсан тойрон аялал

Берлин -> Дресдэн -> Мюнхэн -> Берлин

Аялалын хугацаа:   7 хоног
                                2011-06-26 / 2011-07-16 / 2011-08-23/
Аялалын баг:         10 ба түүнээс дээш хүнээс бүрдэнэ
Аялалын зардал:     EURO 2,190 үүнд

  • Олон улсын Улаанбаатар -> Берлин ->Улаанбаатар нислэг
  • 7 х зочид буудал, өглөөний цай*
  • 7 х өдрийн хоол** 7 х оройн хоол***
  • Түүх дурсгалын газрууд, музей, үзмэр
  • Аялалын автобус, жолооч шатахууны үнэ
  • Аялал зохион байгуулагч, хөтөч орчуулагчийн зардал
  • Визаны хураамж
  • Эрүүл мэнд, ослын даатгал багтана.

Аялалын өдрүүдийн ерөнхий хөтөлбөр

08:00-09:00        Өглөөний унд
10:00-13:00        Үдээс өмнөх хөтөлбөр
13:00-14:00        Үдийн хоол
14:00-17:30        Үдээс хойшхи хөтөлбөр
18:30-19:30        Оройн хоол
 20:00         Амрах

1.өдөр
Берлин- Тегэл онгоцны буудалд хүрэлцэн ирнэ.
Зочид буудалдаа тухлан байрлаж, өдрийн хоол зооглосны дараа Берлин хоттой танилцах аялалаа эхэлнэ.

2.өдөр
Өглөөний цайгаа ХБНГУ-ын парламентын ордны зоогийн газарт уусны дараа.
Берлин хотоор хийх аялалаа үргэлжлүүлнэ.
Өдрийн хоолны дараа Берлинээс Дрэсдэн хот руу явна.

3.өдөр   
Эл өдөр Заксэн муж улсын нийслэл Дресдэн хотоор аялаж дэлхийд нэртэй эрдэнэсийн музей “Ногоон хонгил” болон алдарт “Эмэгтэйчүүдийн сүм”- ээр орно.

4.өдөр
Өглөөний цайгаа уумагцаа Мюнхэн хот руу хөдөлнө. Эл өдөр Баварн муж улсын нийслэл Мюнхэн хоттой танилцаж, ВMW автомашиний үйлдвэр, түүний музейг үзнэ.
   
5.өдөр
Өглөөний цайны дараа Мюнхэн хотоос 140км-т орших Алпын нурууны герман дахь хамгийн өндөр цэг болох 2962метрийн өндөр Цүгшпицэ дээр гарна.
Эндээс буцах замдаа Алпын нурууны зүүн Алгой-д орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн тосгон Швангау-гаар дайрч үлгэрийн хаан нэрээр түүхэнд мөнхөрсөн Баварын 2-р Лүдвиг хааны харш  “Нойшванштайн”-ыг үзнэ.

6.өдөр
Өглөөний цайны дараа Мюнхэнээс Берлин явна.
Берлинд оройн хоолны  дараа урлагын тоглолт үзнэ.

7.өдөр
Энэ өдрийг та дэлгүүр хоршоогоор явах (Shopping),  Берлиний амьтны хүрээлэн эсвэл Madam Tussue лааны үзмэр үзэх гээд өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Оройн хоол-үдэлтийн зоог

8.өдөр
Берлин -> Улаанбаатар нислэг

*Аялалын хугацаанд гурван одтой зочид буудлуудад байрлана.
Нэг өрөөнд 2 хүн байрлана. Хэрэв та хүнтэй хамт байхыг үл хүсвэл, нэг хүний өрөөний нэмэгдэл өдрийн 40,- Евро байх болно.

**Өдрийн хоол: 1х халуун эсвэл хүйтэн ундаа+  шөл+ 2-р хоол+ дессерт

***Оройн хоол: хөнгөн зууш, жимс, ногоо, тараг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж