Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно

Азийн хөлбөмбөгийн холбооны /AFC/ дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалт болно

МХБХ-ноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас 5-р сарын 2-ны хооронд явуулах гэж байна. Тус сургалтад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “C” зэрэглэлтэй дасгалжуулагчид хамрагдана.

AFC-гийн “B” зэрэглэл олгох сургалтыг өмнө нь 2010, 2012 онуудад авч байсан бөгөөд нийт 30 гаруй дасгалжуулагчид хамрагдан амжилттай төгссөн юм. МХБХолбоо дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэл болох Pro ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар ажиллаж байгаа билээ.

Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд бид үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа юм.

Цаашдаа МХБХолбоо дотооддоо тавигдаж байгаа шаардлагыг ч өндөржүүлж байгаа бөгөөд томоохон тэмцээн болох Үндэсний “Нийслэл лиг” тэмцээнд оролцох багуудын ахлах дасгалжуулагч нар AFC-ийн “B” зэрэглэлтэй байхыг шаардаж байгаа юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж