Гайтийн хойд хэсгийн эрэгт 17 хүний цогцос тэнгисийн түрлэгэнд туугдан хөвж гарч иржээ. Гайтийн Боргне хотын далайн эрэгт 11 эрэгтэй, зургаан эмэгтэй хүний цогцос хөвж гарч ирсан байна.
Гайтийн албаныхны мэдээлснээр цагаачдын завь, усан онгоц тэнгист сүйрснээс хохирогчдын цогцос давалгаанд хөвсөөр эрэгт гарч ирсэн байж магадгүй аж. Гэхдээ ойр хавьд онгоц сүйрсэн гэх шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Карибын тэнгисийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Гайти улсын иргэд гадаад орнууд руу цагаачлах нь элбэг байдаг юм. Тус улс 2010 онд аймшигт газар хөдлөлт, 2012 онд “Сэнди” далайн хар шуурганы гамшигт их хэмжээний хохирол амссан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС