18 галт тэрэг түр зогсчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

18 галт тэрэг түр зогсчээ

Дизель түлшний хязгаарлалтаас үүдэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хүн бага зорчдог Бор-Өндөр, Зүүнбаян, Шарын гол, Налайх зэрэг туслах чиглэлийн галт тэрэг, ачаа тээврийн 11, сэлгээний долоон галт тэргийг явуулахаа түр зогсоожээ. Ингэснээр өдөрт 60 тонн түлш хэмнэж байгаа аж. Өмнө нь дунджаар 210 тонн түлш хэрэглэдэг байсан бол зохицуулалт хийснээр 150 тонныг зарцуулж байгаа гэнэ. Төмөр замын удирдлагууд “Дизель түлшний хомсдлоос гарах хүртэл зохицуулалт хийж байна. Энэ нь төмөр замын үйл ажиллагаа доголдсон гэсэн үг биш. Ачааны, суудлын, сэлгээний, зөөврийн бүх зүтгүүрийг хуваарийн дагуу явуулж байгаа” гэсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж