“Жайка” Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

“Жайка” Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Японы Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролыг сайжруулах төсөл"-ийг 2015 онд хэрэгжүүлэх асуудал өнгөрсөн хоёрдугаар сараас яригдсан билээ.

Тэгвэл энэхүү яриа хэлэлцээр ажил хэрэг болохоор болсон байна. “Хүүхэд төвтэй боловсролыг дэмжих төсөл” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг сайжруулах төсөл”-ийн санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр 15.00 цагаас БСШУЯ-ны 401 тоотод болох аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг авах нөхцлийг бүрдүүлэх зорилготой уг төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Жайка олон улсын байгууллага хамтарч хэрэгжүүлэх юм.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж