Холливудын “Warner Bros”, “RatPac Entertainment” кино компаниуд хамтран ОХУ-ын олигарх тэрбумтан Б.Березовский, Р.Абрамович нарын тухай дэлгэцийн бүтээл хийхээр болсон тухай “The Hollywood Reporter” сонин мэдээлжээ. Тус киног АНУ-ын зохиолч, кино зохиолч Бен Мезричийн “Орост нэгэн удаа: Олигархууд мандсан амбиц, эд баялаг, урвалт, аллагын үеийн үнэн түүх” номоор сэдэвлэн бүтээх ажээ. Оросын хэд хэдэн олигархуудтай танил байсан, “Оргил цаг”, “Икс хүмүүс” зэрэг олон бүтээлээрээ алдаршсан кино найруулагч Брет Рэттнер анх Бен Мезричэд номынх нь санааг хэлж өгсөн гэнэ. Брет Рэттнер шинэ киноны продюсерээр ажиллах бөгөөд найруулагч, жүжигчдээ сонгож хараахан амжаагүй байгаа аж.
Т.АНУ