Ангарагт тоосоор дарагдсан мөсөн уулнууд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Ангарагт тоосоор дарагдсан мөсөн уулнууд илрүүлжээ

Данийн Копенгагены их сургуулийн эрдэмтэд Ангараг гаригийн дунд өргөрөгийн гадаргууд тоосоор дарагдсан мөсөн уулнууд буйг илрүүлсэн тухай “Geophysical Research Letters” сэтгүүл мэдээллээ. Данийн эрдэмтэд Ангарагийн тойрог замд буй хэд хэдэн хиймэл дагуулаас авсан зурагнуудыг сайтар судласны эцэст тоосны дор мөсөн улнууд буйг тогтоосон байна. “Mars Reconnaissance Orbiter” хөлгийн радараас ирүүлсэн мэдээллийг компьютер загварчлалын аргаар шинжлээд Ангарагт 150 тэрбум шоо метр мөстсөн ус буйг тооцоолон гаргажээ. Тус гаригийн мөс тоосоор дарагдсан тул ууршин сансарт шингэлгүй хадгалагдан үлдсэн аж.
 

Эх сурвалж: www.polit.mn 

Б.САНСАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж