Францын өдөр тутмын “Le progres.fr” сонинд Монголын говиос олдсон Тарбозавр батаарын ясыг Өмнөд Солонгосоор дамжуулан Францад худалдах гэж буй тухай нийтлэгджээ.
Уг мэдээлэлд дурьдсанаар, Монголын говиос олдсон Тарбозавр батаарын яс Өмнөд Солонгос улсаар дамжин, Францын Леон хотын гаалиар орж ирэхдээ хураагджээ. Сайтар бэлдсэн сав баглаанд нуусан тус ясны нийт жин нэг тонн гэнэ. Энэхүү үлэг гүрвэлийн яс худалдаа болон хууль бусаар орж ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Үлэг гүрвэлийн ясыг Өмнөд Солонгосоос Леон хотноо авчирчээ. Дараа нь Тарбозавр батаарын ясыг Жаннат гэх жижигхэн хотод авчирчээ.
Тус хотод үлэг гүрвэлийн томоохон музей байдаг юм. Энэхүү музейд тус үлэг гүрвэлийг ясыг худалдаалах зорилготой байсан уу. Ясыг нуусан баглаа, боодол дээр “Өмнөд Солонгос” хэмээн тэмдэглэжээ.
Маш том энэхүү үлэг гүрвэлийн ясыг ойролцоогоор 700 мянган еврогоор үнэлсэн байна. Ясыг тээвэрлэж явсан эрэгтэй нь палентологич мэргэжилтэй гэнэ. Түүнийг саатуулсан бөгөөд гаалийнхан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Ясыг тээвэрлэж явсан хүмүүс Өмнөд Солонгосын талтай худалдааны гэрээ байгуулж, Францад авчирсан хэмээн мэдэгдээд байна гэжээ.
Н.ЦЭНД