Сошиал ертөнцийн содон зургууд

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Сошиал ертөнцийн содон зургууд

Олон нийтийн сүлжээ сайтуудаар хамгийн их түгээгдэж, олны хүртээл болсон зургуудыг онцлон хүргэж байна.


ХУДЕА ОХИН

Энэ бол дайн байлдаан хүүхдийн сэтгэлзүйг хэрхэн өөрчилж, айдаст автуулж буйг дэлхий дахинаа ухааруулсан зураг.

Сирийн дөрвөн настай Худеа охин гэрэл зурагчны камерыг зэвсэг гэж бодон гараа өргөн бууж өгч буй энэхүү зураг цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьсан юм.  Тэрээр Туркийн хилийн ойролцоох Сирийн дүрвэгчдийн “Атмех” хуаранд ээж, ах, эгчийнхээ хамт амьдардаг.

Гэрэл зурагчин Надя АбуШабан охины зургийг авахаар камерын дурангаа чиглүүлэхэд бяцхан охин айсан байдалтай гараа өргөсөн байна.

Надя энэхүү зургийг гуравдугаар сарын 30-нд өөрийн твиттерээр жиргэснээр олны хүртээл болж, хэдэн сая like авч, хэдэн зуун мянгаар тоологдох сэтгэгдэл бичигдсэн юм.


МЕССИГИЙН ШИВЭЭС

Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгч­дийн нэг, мэргэн бууч Лео Месси баруун гарын шуундаа томоос том шивээс хийлгэжээ. Цагийн тоонууд бүхий тойрог, том дэлбээ бүхий ягаан сарнайн шивээсээ ил гарган авахуулсан түүний зураг өнгөрсөн долоо хоногийн хамгийн тренд зургуудын нэг байлаа.  Түүний энэхүү зургийг Инстаграм, фейсбүүкийнх нь дагагчид 2 сая гаруй like дарж, цааш дамжуулан түгээжээ.


СЭРГЭЛЭН ААВЫН ГЭРЛЭХ САНАЛ

Скот Ворган гэх залуу зургаан жил хамтран амьдарсан найз бүс­гүйдээ нэгэн онцгой гэрлэх санал тавьж буй видео бич­лэг олон хүний сэтгэлийг уяраасан юм. Тэд зургаан жил хамт­­даа амьдарч Скарлет, Сиенна гэх хоёр охинтой болсон ч нөхөр нь гэрлэх тухай ганц ч үг амнаасаа унагаддаггүй байсан аж.

Ингээд найз бүсгүй Киетлэний төрсөн өдрөөр хоёр охинтойгоо хамтран сюрприз бэлджээ. Охидууддаа  сэтгэлийн үгээ бичсэн цааснуудыг бариулан дарааллан уншуулсны эцэс “Аавтай гэрлээч?” гэсэн үгс бичсэн цаасыг гаргаж ирсэн байна. Энэхүү сэтгэл уярам видеог хоёр сая гаруй хүн үзэж, фейсбүүк твиттерээр охидын өхөөрдөм зургууд дүүрэн байлаа.


ХАМАРГҮЙ ТӨРСӨН ХҮҮ

АНУ-ын иргэн 23 настай Эли Томпсон энэ сард анхныхаа хүүгээ төрүүлжээ. Харамсалтай нь түүний хүү хамаргүй төрсөн байна. Жирэмсний хяналтад байх хугацаанд эмч нар хүүг хамаргүй гэж огтхон мэдээгүй ба төрсний дараа эмч нар ч, ээж нь ч маш их цочирджээ. Хамаргүй төрнө гэдэг бол тун ховор, ба хүнд хэлбэрийн гажиг аж. Элид эмч нар “Тэр хэвлийдээ байхдаа уг нь зүгээр л байсан даа. Ямар нэгэн буруу юм боллоо” хэмээн хэлж байсан гэнэ. Эли энэ тухай өөрийн фейсбүүк хуудсандаа бичиж хүүгийнхээ зургийг нийтэлсэн нь олон хүнийг анхаарлын төвд оржээ. “Тэр хамаргүй ч гэсэн үнэхээр өхөөрдөм, хайр татам” хэмээн Эли бичжээ. Хүүгийн зургийн дор олон мянган хүмүүс сэтгэлийн дэм хайралсан үгс бичиж, ээж хүү хоёр аз жаргал хүсэн, хүүг “Дэлхийг өөрчилхөөр ирсэн бурхан” хэмээн зарим нь нэрлэжээ.


АЛГА ТАШСАН ХҮҮХЭД

Эхийнхээ хэвлийд бойжиж буй 14 долоо хоногтой бяцхан хүүхэд ээж, аавын­хаа дууг сонсоод хөгжмийн хэмнэлээр гараа ний­лүүлэн алга ташиж буй видео бичлэг олныг алмайрууллаа. Энэхүү бич­лэгийг youtube сайтад оруулаад ердөө 15 секунд өнгөрхөд 48 мянган хүн үзсэн байжээ. Харин нэг өдөр өнгөрхөд үзсэн хүмүүсийн тоо сая хол давж, мэдээллийн сайтуудад мэдээ нь бичигдэн, фейсбүүк твиттерээр жинхэнэ тренд болсон байна.


ОНЦГОЙ ТӨРСӨН ӨДӨР

Жирийн нэг хүү ээжийнхээ хамт хамгийн анхны төрсөн өдрөө тэмдэглэж буй энэ зураг яагаад интернэт ертөнцөөр шуугиан дэгдээсэн юм бол гэж гайхаж байна уу. Тэгвэл энэ зураг энгийн нэг төрсөн өдрийн зураг биш. Жайден хүүгийн ээж Жайла Кури хар тамхины хэргээр зургаан жилийн ял авч шоронд орсон байна. Тэрээр хоригдоход гурван сартай жирэмсэн байжээ. Хүү шоронд төрж, тэндээ өсч байна.  2008 оноос Алабама мужид хэрэгжиж эхэлсэн тусгай хөтөлбөрийн ачаар хүүг ээжтэй нь хамт байлгадаг байна. Эх хүүхэд хамтдаа байгаа нь сайхан ч зарим хүүхдийн эрхийн байгууллагууд гэм зэмгүй хүүхдүүд бага насаа шоронд өнгөрүүлж, эхийнхээ адил ял эдэлж байна хэмээн энэхүү төслийг эрс эсэргүүцдэг байна. Хоригдол ээжүүдийг хуваарьт ажлаа хийж дуусгах хүртэл асрагчид хүүхдүүдийг хардаг байна. Ээж хүү хоёрын төрсөн өдрийн зургийн түүхийг уншсан хүмүүс хоригдол ээжүүдийн тухай, тэнд төрж өсч буй хүүхдүүдийн тухай маш ихээр анхаарч, хууль тогтоомжийн талаар хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж эхлээд байна.

Бэлтгэсэн: Н.ЦЭНДСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж