Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсэг болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө сэрүүсч Хөвсгөлийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.