Бакиев Казахстанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Бакиев Казахстанд гарчээ

Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхээс татгалзах тухай захидпал бичсэн гэж Түр засгийн газрын төлөөлөл мэдээлж байна. Тэрээр одоо Казахстанд байгаа бөгөөд түүний энэхүү дүрвэлтийг ОХУ, АНУ болон Казахстаны ерөнхийлөгч нарын оролцоотойгоор шийдвэрлэжээ. Бакиев өнгөрсөн өдрийн үдээс хойш Казахстанд цэргийн онгоц хөлөглөн очсон байна.Түүнтэй хамт эхнэр болон хоёр хүүхэд нь цуг явсан гэж Киргизийн түр засгийн газрын төлөөлөгч хэлж байгаа юм. Мөн тэрээр Киргизийн батлан хамгаалахын сайдыг зугтахыг завдах үеэр нь баривчалж амжсан гэдгээ мэдэгджээ. Ерөнхийлөгч Бакиевийн ахыг өнөөдөр гэхэд баривчална гэж зарим агентлагууд мэдээлж байгаа билээ. Бакиев улс орноосоо гарахынхаа өмнө мэдэгдэхдээ Казахстаны ерөнхийлөгч Киргизэд болж байгаа үйл явдлын талаар мэдпээлэл авахаар дуудсан гэж хэлээд явсан байна. Мөн тэрээр хэлэхдээ Белорусийн ерөнхийлөгч А.Лукашенко түүнд улстөрийн орогнол олгож болно гэж хэлсэн гэж дурдаж байжээ.
Харин Туркэд байгаа Киргизийн түр засгийн газрын дэд тэргүүн хэлэхдээ тус улсад парламентын засаглал тогтооно гэж мэдэгдсэн байна.

М.Наст
Эх сурвалж BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж