Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Дархан-Уул аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 04 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, дэд бүтэц хөгжсөн, олон улсын авто зам болон төмөр замын зангилаан дээр оршдог тус аймгийн хувьд газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхитэй бүсэд хамаарагддаг байна. 1980-аад оноос өмнө баригдсан хуучин барилга байгууламж, дулаан болон цахилгаан түгээх станц, төмөрлөгийн үйлдвэр, нэхий эдлэл зэрэг хүнд хөнгөн үйлдвэрийн обьект олноор байдаг нь болзошгүй томоохон аюулт үзэгдэл, ослын үед үлэмж хэмжээний хохирол учруулах эрсдэлийг дагуулж байна.

Сүүлийн жилүүдэд шар усны үер хэд хэдэн удаа тохиолдож, зуны улиралд ихэнх гол мөрнүүд үерлэдэг, иргэд усанд осолдох тохиолдол буурахгүй байна. Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад 15 хүн Хараа голд осолдож амь насаа алджээ.

Мөн байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эрчим хүчний шугамын тулгуур унах, тэсэрч дэлбэрэх бодис алдагдах, үйлдвэрийн томоохон ослууд гарсаар байгаа учраас гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургуулилтыг шат дараалан зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох шаардлагатай байгааг сургуулийг зохион байгуулагчид онцолж байна.

Дадлага сургуулийн үйл явцтай танилцахаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тус аймагт ажиллаж байна. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

Энэхүү гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго ч болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа ажээ.

Дадлага сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон ажиллах юм.

Тус дадлага сургуульд орон тооны бус штаб, аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги нийт 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 500 гаруй иргэн хамрагдаж байна.

Дархан-Уул аймагт зохион байгуулж буй дадлага сургуулийн онцлог нь сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллуулж албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, ажилласан цагийн байдлыг дуурайлган дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн үеэр газар хөдлөлтийн болон үерийн аюулын үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны үзүүлэх дадлага сургууль зохион байгуулагдана.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 оны нэгдүгээр улирлын байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 56 удаа тохиолдож 240 хүн өртсөнөөс 1 хүн бэртэж 5 хүн амь насаа алдан аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 222,9 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Гарсан аюулт үзэгдэл, ослын дийлэнх хувь буюу 64,2 хувийг обьектын гал түймэр эзэлж байна.

Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид он гарсаар 240 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 144,0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

9X1A5177

9X1A5310

9X1A5431

9X1A5655

9X1A5682

9X1A5684

9X1A5686

9X1A5695
 

Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.09

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж