Альпын нуруунд сүйрсэн онгоц хакердуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Альпын нуруунд сүйрсэн онгоц хакердуулсан уу?

 

ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР:


 

Францын нутаг дэвсгэр Альпын нуруунд сүйрсэн “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцыг гаднаас хакердуулсан байх магадлалыг нисэхийн шинжээчид хэлж байна.  “Indigo Aerospace” компанийн захирал Мэтт Андерсон Германы онгоцыг хоёрдугаар нисгэгч санаатай осолдуулаагүй, хакердуулсан байх магадлалтай гэснийг “Financial Times” сонинд мэдээлжээ.

 

“Airbus A320” онгоц уул мөргөж осолдохдоо хурдаа нэмэн доошилсныг Францын мөрдөн шалгах албаныхан тодруулсан билээ. Энэ нь нисгэгчийн санаатай үйлдлээс гадна өөр олон шалтгаантай байж болохыг Мэтт Андерсон тодотгосон байна. Өөрөөр хэлбэл, онгоцны жолоодлогын системийг компьютерийн хорлонт программ эвсэл цахилгаан соронзон шугам ашиглан хакердсан байх боломжтой аж. Ийм учраас цэргийн болон төрийн тэргүүнүүдийн онгоцонд электрон хакераас сэргийлэх тусгай хамгаалалтын систем суулгасан байдаг гэнэ.

 

Мэтт Андерсон олон улсын мэргэжлийн мөрдөн шалгах багийн дүгнэлт гарч, онгоцны ослын шалтгаан эцсийн байдлаар тогтоогдох хүртэл олон нийт тэвчээртэй хүлээж, дор бүрнээ яаран дүгнэлт, шүүлт хийхгүй байхыг хүсчээ.

 

Олон нийт 150 хүнтэй онгоцыг санаатай сөнөөсөн хэрэгт хоёрдугаар нисгэгч Андреас Любитцыг хүчтэй буруутгаж буй. Харин Мэтт Андерсон олон улсын мэргэжлийн мөрдөн шалгах багийн дүгнэлт гарч, онгоцны ослын шалтгаан эцсийн байдлаар тогтоогдох хүртэл олон нийт тэвчээртэй хүлээж, дор бүрнээ яаран дүгнэлт, шүүлт хийхгүй байхыг хүсчээ.

 

Сүйрсэн онгоцны хоёр хар хайрцаг олдсон бөгөөд мөрдөн шалгах ажил үргэлжилж буй юм. Гэтэл нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур хар хайрцагны мэдээллийг албан ёсны техникийн үнэлгээ явуулахаас өмнө  задруулсан нь сэжиг төрүүлж байгаа аж.

 

Мэтт Андерсоноос гадна өөр олон хүн онгоц электрон хакерт өртсөн байж болохыг хэлж байгаа аж. Тухайлбал, нисгэгч Жей Роллинс “Онгоц бол дээд зэргээр компьютержүүлсэн техник. Тиймээс хакердсан байх магадлалтай” гэж үзжээ.

 

Хоёрдугаар нисгэгч Андреас Любитцыг осолд сэжиглэснээр түүний гэрт нэгжлэг явуулж, хувийн мэдээлэл, өвчний түүх тэрч байтугай интернэт хайлтыг нь ил болгосон билээ. Германы прокурорын газраас мэдээлснээр Андреас Любитц нүдний харааны өвчин болон сэтгэл гутралаар шаналж байжээ.

 

Эх сурвалж: Dailymail.co.uk

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж