Анодын захирлуудыг дахин хорилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Анодын захирлуудыг дахин хорилоо

Банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаад  байгаа Анод банкны ТУЗ-ын дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг энэ сарын 30-нд батлан даалтад гаргасан ч өчигдөр дахин хорилоо. Тэднийг батлан даалтад гаргасныг нийслэлийн Прокурорын газраас  эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч н.Баатарт хандсан юм. Тэд өчигдөр 18.50 цагийн үед хуралдаж, хоёр цаг гаруй ярилцсаны эцэст батлан даалтад гаргах шийдвэрээ цуцлан, цагдан хорих хугацааг нь сунгахаар болсон байна. Учир нь тэднийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэж  үзжээ. Цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэрийг гаргасны дараа шөнийн 01.00 цагийн үед Н.Даваагийн гэрт энгийн хувцастай таван цагдаа ирж, гарын үсэг зуруулсан байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж