Америкийн www.ebay.ca сайтад Монголын түүх дурсгалын үнэт зүйлст хамаарах "Жадамба судрыг зарна" хэмээн зургийг нь нийтэлжээ. Тус сайт уг судрыг 29 мянган ам.доллараар үнэлсэн байв.
Монголд ховордсон судрыг зарах тухай тайлбарт “Монголын буддын шашны хар судар. Зурагтай, маш ховор. 67×19 см хэмжээтэй, 313 хуудастай. Зургаан хуудас нь зурагтай, зарим нь цэнхэр өнгийн цаасан дээр бичигдсэн” хэмээн бичжээ.
Энэхүү судар нь “XYII” зуунд бичигдсэн хамгийн том сударчилсан ном юм.
Хэмжээний хувьд 81/31 см, 500 хуудастай бөгөөд болгомол даавуун дээр хар өнгийн бэхээр бичиж, хятад бараар барлаж, бүх хуудасны ирмэгийг улаан шунхаар хээ угалз гарган барлаж, хоёр талд нь таван мэдрэхүйг цэцгэн хээтэй хослуулан дүрсэлж, эвэр угалзаар хүрээлэн бичсэн байдаг ажээ.
“Жадамба” буюу хоосон чанарын 8000 шүлэг бүхий номын зар дээр авч болох байршлыг Германы Нурнберг хот хэмээн тэмдэглэсэн байв.
Тус сайтад энэхүү судраас гадна Очирваань бурхны хөрөг зураг, Цагаан дарь эхийн хатгамал гэх мэт олон түүхийн дурсгалын үнэт зүйл худалдаалагдаж байдаг юм байна.
Т.АНУ