Мөн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн эхний хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Түүнчлэн Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Ч.Раднаа танилцуулахын зэрэгцээ Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.