&#34ТВ Коктейль&#34 хамтлаг эргэн телевизээр…

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

&#34ТВ Коктейль&#34 хамтлаг эргэн телевизээр…

Анх "HOT чинжүү" нэвтрүүлгээр олны танил болж хожим "ТВ Коктейль" нэрээр үзэгчдийн үзэх дуртай олон нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байсан "Коктейль Филмьс"-ийн авъяаслаг жүжигчид маань сүүлийн жилүүдэд уран сайхны киноны салбарт илүү түлхүү ажиллах болсон билээ.

Харин энэ удаад "Коктейль Филмьс"-ийн хамт олон "Боловсрол суваг" телевизтэй хамтран “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн киног бүтээн эргэн телевизээр үзэгч та бүхэнтэй уулзахад бэлэн болжээ. Уг олон ангит кино нь нийт 40 ангитай бөгөөд өчигдрөөс эхлэн Юнивишн видео санд эхний 3 анги байршаад байна. “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит кино инээд хөөр бэлэглэхээс гадна гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн, эгч дүүгийн, эхнэр нөхрийн хайр гэх мэт бүх хайрыг мэдрүүлэхийг зорьжээ.

Киноны гол дүрд жүжигчин С.Лхагвасүрэн /МУГЖ/, С.Өлзийхүү /СТА/, Д.Энхбаяр /СТА/, Э. Цолмонбаяр /СТА/, А.Өнөржаргал /СТА/, Н.Цэнд-Аюуш /СТА/, Б.Гэрэлчулуун, Ц.Эрдэнэцэцэг, Б.Бадамцэцэг, У.Цасжин, Б.Хүслэн нар тоглосон бөгөөд өнгөрсөн жил анхны олон ангит кино болох "Гурван найз" инээдмийн цуврал дээр ажилласан найруулагч С.Баттулга /СТА/ энэ олон ангит кинонд мөн ажиллажээ.

"Хөгжилтэй гэр бүл" олон ангит киног Юнивишн видео сангийн олон ангит кино цэснээс сонгож үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж