Ану удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Ану удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээл хийхээсээ илүүтэй хувийн бизнесээ өргөжүүлж, тураах болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж, өөрийн фейсбүүк болон инстаграм хуудсаараа байгууллагуудын зар сурталчилгааг хийх болсон билээ.

Харин тэрээр тун удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй гэнэ.

Тэрбээр 2013 онд анхныхаа охиныг төрүүлж, "жирэмсэн харагдалгүй байсаар байгаад төрчихлөө", "тээгч эхээр төрүүлсэн" гэсэн хэл аманд багагүй өртсөн юм.

Энэ бүхнээс үүдээд ч юм уу Ану энэ удаад томорсон гэдсээ төдийлэн нуухгүй шинэ зургуудаа оруулж байна.

Т.НАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж