Том оврын автобуснууд өнөөдрөөс тасалбарынхаа үнийг 100 төгрөгөөр нэмж, 400 төгрөгөөр үйлчилж байна. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 2-ноос үнээ нэмэхээ мэдэгдэж байсан юм. Тэдний хэлснээр Засгийн газар татаасны асуудлаа шийдэхгүй удааширч, нийслэлийн Нийтийн тээврийн газраас асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхгүй байгаа учир үнээ нэмэхээс аргагүйд хүрсэн аж. Харин “Автобус-3” компани ямартай ч энэ сарын 15 хүртэл үнээ нэмэхгүй гэсэн бол "Цахилгаан тээвэр" компанийн троллейбуснууд 200 төгрөгөөр үйлчилж буй хэвээр байна. Хувийн хэвшлийнхэн Нийтийн тээврийн газартай өнөөдөр ярилцаж, эцсийн шийдвэр гаргах аж.
С.Отгон