Япончуудын хувьд сакура цэцэг бол гоо үзэсгэлэнг билэгддэг төдийгүй энэ насны амьдрал богинохон гэдгийг сануулдаг аж. Тиймээс олон зуун жилийн өмнөөс уламжлан ирсний дагуу япончууд сакура цэцгийг гэр бүлээрээ үзэж, хаврын баяр ирснийг тэмдэглэдэг.
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өндөрлөсөний дараа сүмогийн үзүүлэх тоглолтууд болон бусад арга хэмжээнүүд орон нутгуудад болдог билээ. Энэхүү үе нь сакура цэцэглэх үетэй таарч байдаг юм. Тиймээс эдгээр өдрүүдэд сүмо бөхийн холбооноос сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчилах арга хэмжээ, эртний уламжлалт ариун тахилгат сүмийн ёсолгоо гээд олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монголоос төрсөн бөгөөд тэдний гурав нь өдгөө барилдаж байна. Мөн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нарын бөхчүүд аварга, арслан цолтнуудыг давж, шинэ шинэ амжилт руу тэмүүлж буй энэ үед сүмо сонирхогчдын тоо улам ихсэж буйг өмнөх тэмцээнүүдийн тасалбар борлуултаас харж болох юм. Мөн Монгол бөхчүүдийн тэмцэл дор өрнөж буй сүмогийн барилдаан бидэнд бөхчүүдээрээ бахархах омогшлыг дэлхий дахинд түгээсээр байна.
Ингээд сакура цэцэгс цэцэглэж буй эдгээр өдрүүдэд уламжлалт арга хэмжээнд оролцох сүмочдын сонирхолтой фото агшнаас хүргэж байна.
Ч.БОЛ