Өнөөдөр хүүхдийн баяр. Сүхбаатарын талбайд хүүхэд бүр баяр хөөрт умбан, уут дүүрэн бэлгээ барин хөгжилдөн гүйнэ. Харин тэднээс зайдуухан охид ээждээ туслан наймаа хийнэ. “Ээждээ тусалж байна. Бараагаа зарж дуусаад баярлана даа” гэх тэд агаарын бөмбөлөг, хийлдэг тоглоом зарж байлаа. 500-3000 төгрөгийн үнэтэй өнгө өнгийн агаарын бөмбөлөг, тоглоомууд охидын өмнүүр өрөөстэй байлаа. Гоёлоо өмссөн охид баяртаа яаран наймаагаа хийсээр.
А.Зул